Mohrojlhyyflblh Year Bmhurmmh TOBHOOH
Total Page:16
File Type:pdf, Size:1020Kb
B1BL10THECA MOMGOL1CA: McmosrapU i CENTRE FOR MONGOL STUDIES NAtioH^I Vnivcrsitvi of MongoSsa U 3 B 3 J 1 I 1 M H LLI A fflA P C Y P 3 H MOHrOJlHyyflblH Year BMHurMMH TOBHOOH y/IAAHEAATAP 2 0 0 1 OH BIBLIOTHECA MONGOL1CA: Моиодгдрһ i CENTRE FOR MONGOL STV'DIES NAtioviAl Vvtivcrsitvi of MiwgoliA Цэвэлийн Ш А Г ДАРСҮРЭН МОНГОЛЧУУДЫН ҮСЭГ БИЧИГИЙН ТОВЧООН (ҮСЭГЗҮЙН СУДЛАГАА) Нэмж зассан хоёдугаар хзвлэл Эрхилэн нийтлүүлсэн Шаравын ЧОЙМАА УЛААНБААТАР 2 0 0 1 он Щ к к BIBL10THECA MONGOLICA: MOHOSI-Apb 1 CENTRE FOR MONGOL STVD1ES NAtioMAl Université of Mongolia T s e v e lim SHAGÜARSVRVNG STWDY OF MO>JGOL1A>l SCRIPTS (GRAPHIC STVDY or GRAMMATOLOGY) EiiUrgct? зссоиЪ eî>itum £t>itet> bvi SbArAvim CHOÎMAA C opyright© Tscvdiiv) SHAGDARSVRVNG / Centre fo r Mongolian Stvibies. N V M All rights reserved ISBN 99929-5-347-0 VLAAMBAATAR 2001 ОРШИЯ Дэлхий нийтээр бичиг үсгийн мен чанарыг хэрхэн үздэг тухай хөндөж ярилгуйгээр туухэн уеийн туршид Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэгийг судлахын учир холбогдлыг тайлбарлахын арга үгүй бөлгөө. Дэлхий дахинаа алдар цууд гарсан гүн ухаантан, түүхч, угсаатны зүйч нарын дүгнэлтэд үндэслэн үсэг бичиг судлагч, америк эрдэмтэн И. Е. Гельб (I. J. Gelb) авгай соёл боловсролтой хүмүүсийн уншилгүй өнгөрч болохгүй хэмэзн үздэг Бичиг үсэгийн судлагаа" гэдэг номдоо: "...Хәл гэдэг зүйл хүнийг бусад амьтанаас ялгаж өгдөг бол, бичиг гэдэг зүйл соёл иргэншилт хүнийг зэрлэгүүдэзс ялгаж өгдөг болой... Өөрөөр хэлбэл, зөвхөн соёл иргэншилийн орчинд л бичиг үсэг баймуй; бичиг үсэггүйгээр соёл иргэншил гэдэг зүйл байж үл чадмуй..."1 хэмэзн ер энгийн үгэзр тун ойлгомжтой тодорхойлсон нь буй. Үүгээр бодохул Ази, Европын олон орны түүхч, судлагчидын ганц нзг бус бүтээлд евөг дээдэсүүдийнхээ үеэс "зэрлэгүүд" гэж нэрлүүлж ирсэн монголчуудын энэ "нэр”-ийн мөн чанарт эрхгүй эргэлзэхэд хүрмүй. Дээрхи хэмжүүрээр үзэхүл, хүннү шүннүгийн үеэс ямар ч атугай бичиг үсэг хэрэглэж хөрш зэргэлдээ орныхоо эзэн хаанд албан захидал илгээж, газар нутгийнхаа зургийг үйлддэг байсан тухай нуттай баримтыг эс тооцлоо ч гэсэн түүхэн хөгжлийнхөө туршид арав гаруй бичигийн тогтолцоог эх хэлэндээ тохируулан боловсруулж хэрэглэсээр өнөөг хүрсэн улс үндзстзн "зэрлэгүүд" байсан байж яав ч таарахгүйн дээр өөрийн гзсэн өвөрмиц соёл иргэншилээ буй болгосон гэж үзэх бүрэн үндэстэйг энэхүү эшлэл харуулж өгнө. Толилуулан буй номд юуны өмнө монголчуудын өвөг дээдэсийнхээ үеэс өнөөдрийг хүртэл хэрэглэсээр ирсэн олон зүйл бичиг үсгийн тогтолцоо, тэдгээрийн дотоод гадаад харилцаа холбооны асуудпыг хэлшинжлэлийн нэгэн чухал сапбар ухаан бол ох усэгзуйн үүднээс судлан гаргахыг эрмэлзсэн бөгөөд үүний дүнд дээр өгүүлсэн эргэлзээг аль нэгэн хэмжээгээр лавшруулж чадсан ахул эл номын бас нэгэн дам зорилго давхар биелэж байгаа нь тэр. Дэлхий дахинаа монголын судлал гүнзгийрч, эх бичигийн судлагаа (Textology) нарийсан хөгжихийн хэрээр монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэгийн тогтолцоог үсэгзүйн үүднээс судлах шаардалга эрхгүй гарч ирлээ. Үсэгзүй (Graphics) нь бичиг үсэгийн тогтолцоог хэлбэр болон агуулгын талаас нь үлэмжхэн өргөн хүрээнд авч судладаг, хэлшинжлэлийн салбар ухаан бөлгөө. Үүнд: бичиг үсэгийг хэлбэрийн талаас судлана гэдэгт тухайн үсэгийн үүсэл гарал, үсэг болон үсэгийн махбод, нэмэлт тэмдэгийн зүйл, бичих дараалал, цагаан толгойн бүтэц, үсэгийн галигийн тогтолцоо, бичигийн хэлбэр, бичих байдал зэрэг гадаад хэлбэрийн тал судлагдахуун болж өгнө. Агуулгын талаас судлана гэдэгт нь товчоор хэлбэл үсэг дуудалга хоёрын харьцаа буюу ямар нөхцөлд, ямар үсгзэр, ямар авиаг хэрхин тэмдэглэдэг болон ямар авиаг, ямар нөхцөлд, ямар үсгзэр яаж тэмдэглэдэг, мөн түүнчилэн дуудалгын галигийн тогтолцоо зэргийг судлана гэсэн үг. Үүнээс гадна үсэгзүйд бичвэрийн доторхи алдаа мадагийн зүйл, уншиж үл болох буюу гаргагдахгүй үг үсгийн судлагаа; мер тэтгэх, мөр дарах, бичиг ацлах, 1 I. J. Gelb, A Study of Writing, Chicago, 1952/ Revised (second) edition, Chicago-London, 1963; И. E. Гельб, Опыт изучения письма (основы грамматологии), Москва, 1982, стр. 211. 3 үг таслан бичих, тамга дарах ёсон хийгээд тухайн дурсгалын он цаг, газар нутаг, бичээчийг топоох зэрэг эх бичигийн судлагдахуун аль нэгэн хэмжээгээр дам хамаардаг бөлгеө. Монгол туургатны хэрэглэж ирсэн олон зуйл бичигийн тогтолцоог үсэгзүйн үүднээс судлах эхлэлийг анх академич Йөншөөбү Ринчен профессор тавьсан бөгеөд уг судлагааг улам нарийсган гунзгийрүүлэхийг зохиол бүтээлдээ нэг бус удаа дурдсан нь буй. Багштаныхаа захиасыг ёсоор болгохсон гэж 1970 хэдэн оноос төлөвлөгөөт ажлын хажуугаар чармайн, холбогдох хэрэглзгдэхүүн цуглуул цуглуулсаар ганц сэдэвт зохиол болгох хэмжээнд хургэж 1977 онд Польшийн ШУА-ийн Эдийн боловсролын түүхийн хүрээлэнд хүмүунлигийн шинжлэх ухааны докторын зэрэг горилож бичсэн "Монголчуудын утга соёлын товчоон" (Culture Spirituelle des Mongols) хэмээх бүтээлийн хоёрдугаар дэвтэр бол гон дуусгаж билээ. Эрдэмийн зэрэг Хамгаалуулах зөвлөлөөс уг бүтээлийн эхний дэвтэр хангалттай гэж үзсэний учир мәнөөхи хоёрдугаар хэсгийг тусад нь монголчлож 1981 онд "Монгол усэг зуй"2 гэдэг нэрээр нийтлуулсэн бөлгөе. Тухайн цагийн улс терийн учир шалтгаан, Москва Бээжингийн харьцаа зэргээс үүдэж ШУА-ийн Хэлзохиолын хүрээлэнгийн тэр үеийн удирдалгын зүгээс уг номын "Өвег монголчуудын бичиг усэгийн асуудал", "Хятан бичиг", "Шинэ усэг", "Латин усэг", "Тее Азийн ард тумний соёлын туухнээ монгол бичиг усэгийн эзлэх байр" зэрэг хэд хэдэн бөлөгийг бүхлээр нь, мен "Монгол бичиг", "Дөрвөлжин бичиг" белегеес нэлээд хэсгийг хасуулсан билээ. Гэвч у г ажлыг бүрэнээ гүйцэлдүүлэх талаар Хэл зохиол ын хүрээлэнгийн захиргаанд албан бичиг ирүүлэх зэргээр удаа дараа дэмжилгэ егч байсан профессор Эдхям Рахимович Тенишевт гүнээ баярлаж явдаг билээ. Мән энэ номыг хэвлүүлэхэд санхүүгийн туслалцаа үзүүлсэн “МУИС" хегжлийн сан-ц талархалаа илэрхийлэе. Энэхүү толилуулан буй "Монголчуудын усэг бичигийн товчоон" (Үсэгзүйн судлагаа) хэмээх номд түрүүчийк хэвлэлээс хасагдсан белэг хэсгийг нэмэн оруулж бас энэ завсар монгол хэл, монгол бичиг үсгийн талаар дотоод гадаадад гарсан шинэ сэрэг судлагаа болон түрүүн үзэж амжаагүй байсан ном бүтээлийг бололцооны дотор уг эхээр нь олж үзэхийг чармайж, холбогдох санал дүгнэлт, баримт сэлтийн зүйлийг аль болохуйц эш баримтаар тодорхой тусгахыг хичээсэн бол но. Таргуд Цэвэлийн ШАГДАРСҮРЭН Аргын 2000 оны 2-р cap, Бэлгийн тооллын XVII жарны Тийн дарагч буюу Баатар хэмээх темер (цагаан) луу жилийн цагаан сарын елзийт сайн едер Улаанбаатар хот. -2 Ц. Шагдарсүрэн, Монгол усэг зуй, Тэргүүн дэвтэр, (Эрт үеэс 1921 он хүртэл), редактор X. Лувсанбалдан, Улаанбаатар, 1981, 168 тал. 4 УДИРТХАЛ (Бичиг үсгийн хөгжлийн түүхзн тойм) Хүн төрөлхитөн эх байгалиасаа ялгарч хүмүүнийхээ нийгәмлигийг байгуулж аж төрөхед нь хәл онцгой үүрэг гүйцэтгэсэн нь ямар ч эргэлзээгүй белгөө. Хэдийгээр сүүлийн үеэс амьтаны хэлний тухай үзэл бодол их бага аль нэгэн хэмжээгээр гарч байгаа боловч хәл гэдэг гайхамшигт зүйл хөгжлийнхөө дээд хэлбэрийг зөвхөн хүмүүний нийгэмлигт л олж ерөнхий үүргээрээ хүмүүсийн "харилцахын хэрэглүүр" болж ирсэний хажуугаар тухайн хэлэлцэгч үндэстнийхээ оршин байх нэгэн гол батлагаа болж өгдөг ажээ. Гэвч хәл гэдэг зүйл "харилцахын хэрэглүүр" болохдоо харьцангуй хязгаарлагдмал нөхцөлд уг үүргээ биедүүлдэг бөлгөө. Тухайлбал: цаг хугацаа болон орон зайн шалтгаацал давхацсан үед буюу егүүлэгч соносогч хоёр этгээд тодорхой нэг орон зайд, тодорхой нэг цаг хугацаанд хамт байх нөхцөлд л хәл "харилцахын хэрэглүүр" болж өгдөг. Гэтэл нэг талаас хүн төрөлхитөний аж төрөл хөгжихийн хирээр, нөгөө талаас хүмүүний хэзээ ч дуусч ханадаггүй хэрэгцээний эрхээр цаг хугацаа, орон зайн шалтгаацалыг давах шаардалга арга буюу гарч өгүүлэгч, соносогч хоёр этгээд өөр өөр газар оронд, өөр өөр цаг хугацаанд байх нөхцөлд хэрхэн харилцаж болох боломжийг хайсаар, үүний дүнд хүн төрөлхитөн б ичи г гэдэг бас нэгэн гайхамшигт зүйлийг буй болгожээ. Харилцахын хүрээнд цаг хугацаа, орон зайн давхар хязгаарыг давах өрген боломжийг олгож өгсөн бичиг хэмээх энэхүү их бүтээл туурвил бол хүн төрөлхитөний буй болгосон утга соёлын хамгийн үнэт зүйл гарцаагүй мен буй заа. Гэхдээ нэгэн зүйлийг үгүйсгэх аргагүй. Үүнд: тухайн хэлний тогтолцоо нь тухайн үсэг бичгийнхээ онцлогийг тодорхойлж өгдөг тул харилцахын эхний шатанд буй болсон хэлгүйгээр бичиг үсгийг авч үзэхийн аргагүй юм. Иймээс уг хэлнийхээ хэвшинжийн онцлогт тохирсон бичиг үсэг нь эргээд тухайн хэлээ хөгжүүлэх үндэс болж өгдөг, тохироогүй бичиг үсэг нь эхний шатанд тухайн хэлээ, дараа нь тухайн үндэстэнээ аажмаар мөхөедөг ерөнхий зүй тогтолтой бөгөөд хүн төрөлхитөний түүхээс үүний жишээ батлагааг толгой зовоолгүй олж бол но . Үсэг бичиг нь хүн төрөлхитөний оюун ухаан болон түүний тусгал болсон хэлний хөгжлийн урт удаан замналын үр дүн байдаг тул бичиг үсгийн түүх мөн л тийм урт замыг туулжээ. Үсэг бичиг буй болохын өмнө ямар ч атугай уридал болсон тодорхой шатыг туулсан нь мэдээж. Энә үеэс л бичиг үсгийн хөгжлийн түүхийг авч үзвэл зохино. Францын эрдэмтэн Марсел Коэн (Marcel Cohen, 1884-1974) нарын уламжпалт хуваариар хүн төрөлхитөний үсэг бичгийн хөгжлийн түүхийг Зураг бичиг (Pictogrammes), Санаа бичиг (Idéogrammes), Авиа(ны) бичиг (Phonogrammes) хэмээн ерөнхийд нь гурав ангиласан байх ба уг хуваарийг улам нарийсгасан судлагаа ч гарч байна. Үүнд: Францын нэртугсаатны зүйч А. Леруа-Гуран1 (André Leroi-Gourhan): 1 Marcel Cohen, La grande invention de l'écriture, 2e vol., Paris, 1958 André Leroi-Gourhan, Le geste et la parole, Paris, 1964/1965. La LinguistiQue, Encyclopoche Larousse, Paris, 1977, pp. 173-186. Домог буюу үүсгэл бичиг (Му4һодгаттез), Өгүүлбэр бичиг (РһгаэодгаттеБ), Үг бичиг (1_ододгатте5), Бүтээвэр бичиг (Могрһётодгаттев), Үе бичиг (ЗуНадгаттев), Авиа(ны) бичиг (Рһоподгаттев) хэмээн үзжээ.